Бидний тухай = бидний-тухай


Бидний тухай

Үүсгэн байгуулагч болон хамт олон

Тус рестораныг үүсгэн байгуулагч П. Ганбат нь тогоочийн ажлын гараагаа Америкийн Нэгдсэн Улсаас эхэлж Колорадо мужийн “Junz" суши ресторанд ахлах тогооч, Колорадо мужийн Аспен хотод алдарт тогооч Нобу Матсухисагийн “Matsuhisa" ресторанд урилгаар ажиллаж байсан бөгөөд 2009 онд өөрийн хувийн Gamba's нэртэй япон болон франц хоолны ресторанаа Seattle Washington –д нээн ажиллуулсан.

“Марк Плэс: Гамбагийн ресторанруу явж байхдаа бага зэрэг үнэтэй өдрийн хоол болох нь дээ гэж бодож байсан ч би үнэхээр суши идмээр байсан юм. Найз маань эндхийн суши хичнээн гоё байсныг хэлэхдээ үнэ нь бусад газраас хоёр гурав дахин хямд байсныг хэлэхээ мартсан байсан байх... Би тоглоогүй ээ... энэ үнэхээр Сиатл хотын хамгийн шилдэг, нуугдмал газруудын нэг. Энэ газрыг би бүгдэд нь санал болгоно. 2009.10сар "

“Жорж Клэйр: Хааяа нэг ийм зүйл тохиолддог юм. Шинэ газар, шинэлэг уур амьсгал маш сайхан оройн хоол... Гэхдээ Монгол эзэнтэй Япон Франц хоолны газар гэхээр л.... ??? Би Гамбаагийн рестораныг зүгээр л сонирхож орж байлаа... харин одоо би байнгын үйлчлүүлэгч нь болсон. Стейк, Япон маягын ногооны хачир, ногооны салад цагаан гааны сүмстэй... үгүй би тоглоогүй байна... Зоригтой шийдэл гаргаж үйлчлүүлэгчдээ татсан хотын төвийн жижигхэн газар... 2009.3 сар "

Энэ үедээ Seattle Times сэтгүүлийн хоол шүүмжлэгчдийн баг, мөн хэрэглэгч нарын сэтгэл ханамжийн судалгааны төвөөс өндөр үнэлгээ авч маш богино хугацаанд хэрэглэгчдийн найдвартай сонголт болж чадсан юм. Монголд буцаж ирснийхээ дараа дотоодын зах зээлд үгүйлэгдэж буй амт чанар сайтай шинэлэг шүүслэг шарсан мах болон далайн гаралтай хоол хүнсийг хамгийн орчин үеийн жор технологийг ашиглан хэрэглэгчиддээ хүргэхээр зорьж байгаа юм.


Bluefin The Steak House

Bluefin The Steak House ресторан нь орчин үеийн Америк, Европ маягийн хэв загвартай, тав тухтай 200 хүний багтаамжтай үндсэн заал болон 10-12 хүний багтаамжтай Вип өрөө мөн тусгай зориулалтын тамхины өрөөтэй.

Хөгжим гэрэлтүүлгийг бүрэн хослуулсан тайзнаа амьд хөгжмийн хамтлаг дуучдын тоглолт, спортын олон суваг бүхий дэлгэцүүд, баяр ёслол онцгой арга хэмжээнд зориулсан тусгай чимэглэл мөн хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлагын заалыг үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сохирхолд нийцүүлэн бэлддэг юм.

Чадварлаг залуу тогооч нарын гарын хоол, Америк маягын стейк бүх төрлийн шарсан мах, Италийн алдарт паста, риссото, Японы амтат суши мөн шинэхэн далайн гаралтай бүтээгдэхүүний өргөн сонголт бүхий менюгээр Монголчууддаа үйлчлэхээр ажиллаж байна. Улирлын чанартай онцгой далайн бүтээгдэхүүнээр үйлчүүлэгч таны зоогийн ширээг чимэх ба Дэлхийн алдарт дарснуудаас сонгон Рестораны нэрийн дарсыг үндсэн менюн дээр нэмэн амтлах боломжийг олгож байна.

Bluefin Cuisine d'Art

Улаанбаатар хотын төв цэгт байрладаг, 120 хүн нэг дор хүлээн авах хүчин чадал бүхий үндсэн заал, 10-15 хүний багтаамжтай VIP өрөөтэй. Дүрслэх урлагийн гайхалтай бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтойн дээр төгөлдөр хуурын намуухан аялгуу сонсон өдрийн хоол, үдшийн зоог барихад тохиромжтой орчин үеийн засал чимэглэл бүхий ресторан юм.

Bluefin Le Bistro

Их хотын завгүй үйлчлүүлэгчиддээ улам ойртон хотын төвд нээгдсэн дараагийн салбар бөгөөд хөнгөн, хурдан шуурхай гэх тодотголыг үйлчлүүлэгчид маань бидэнд өгдөг юм. Итали үндэстний паста, чулуун зуухны ил галаар шарсан пицца, Азийн олон төрлийн хоолны цогц болсон менюнээс хүссэн амт бүхий хоолоо сонгон үйлчлүүлэх боломжтой.

Bluefin Sushi bar

Япон хэв маягийг агуулсан тав тухтай орчин, Япон коктейл, сүши, шөл болон шинэхэн далайн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Мөн Блүфин компанийг үүсгэн байгуулагч П.Ганбатын нэрийн хоол бүхий тусгай менюгээр үйлчлүүлэх боломжтой.

Манай үйлчилгээний тухай

Зөөгчөө... гэж та олон удаа дуудаж үйлчлүүлэх шаардлага манай дээр гарахгүй. Яагаад гэвэл зөөгч нар маань таны хүсдэг хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэгддэг юм. Гэртээ урьсан найз нөхдөө дайлж байгаа мэт инээмсэглэн ажиллах зөөгч нар маань таны хоол болон амтат дарсны сонголт хийхэд тань туслах бөгөөд Монголд үгүйлэгдэж байсан тэр л үйлчилгээг танд хүргэхээр ажиллаж байна.

Захиалга өгөх

Утас: 7575-2277, 8811-2506, 9905-1917

Фэйсбүүк: Bluefin The Steakhouse, Bluefin Cuisine d'Art, Bluefin Le Bistro, Bluefin sushi bar - Mongolia