Бидний тухай

Нүүр / Бидний тухай

Компаний тухай

"Блүфин" ХХК

“Блүфин” ХХК нь анх 2013 онд байгуулагдсан ба Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нийтийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт хамгийн өндөр стандартыг тогтоохоор зорилгоо болгон анхны салбар болох “Bluefin The Steakhouse” ресторанаа нээсэн юм. Тус ресторан нь ил гал дээр шарж болгосон өндөр чанарын стейкээр үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг хангадаг бөгөөд Улаанбаатар хотын нийтийн хоолны үйлчилгээний салбарт хувьсал хийж, Монголд салбарынхаа тэргүүний ресторануудын нэг болж чадсан юм. Ийнхүү 2014 онд удаах салбар болох “Bluefin Cuisine d’Art”, 2015 онд “Bluefin Le Bistro” зэрэг салбар ресторануудыг нийслэл хотын төв цэгт, өндөр зэрэглэлийн бүсэд нээн амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн.
2017 оны 4-р сард бид 4 дэх салбар болох “Блүфин Сүши Бар” ресторанаа нийслэл хотын Зайсангийн бүсэд нээсэн бөгөөд энэ нь ойр орчмын оршин суугчдын орж үйлчлүүлэх дуртай газар болж чадсан юм. Манай бүх ресторанууд байршлаасаа шалтгаалан өөрсдийн гэсэн онцлох өнгө аяс, цэс болон ялгарах шинж чанартай бөгөөд ажилчид бол бидний үнэт зүйл буюу бахархал юм. Нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээний салбартаа шургуй хөдөлмөрлөгч, өндөр ур чадвар бүхий мэргэжлийн ажилчдаар багаа бүрдүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Катеринг үйлчилгээг өөрийн салбар ресторанууд болон үйлчлүүлэгчийн хүссэн цэгт очиж үйлчилдэг бөгөөд 2018 оноос эхлэн “Оюуны Ундраа” группын “Зайсан Хилл” цогцолборын 500-1000 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай Эвент танхимын хоол үйлчилгээг бүрэн хариуцан хамтран амжилттай ажиллаж байна.

Салбар нэгжүүд

"Блүфин Катеринг сервис" ХХК

“Блүфин Катеринг Сервис” ХХК-н Уул уурхайн кемпийн оршин суугчдын хоол үйлдвэрлэл, угаалга цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, кемпийн админ үйлчилгээ зэргийг бүрэн хариуцсан катеринг үйлчилгээ бүхий үйл ажиллагаануудыг амжилттай удирдан явуулж байна.  

“Баян Айраг Эксплорейшн” ХХК-ийн “Алтан Толгой” төслийн уурхайд 2018 оны 2-р сараас эхлэн 350-400 хүнд Катеринг үйлчилгээг үзүүлж эхэлсэн ба 2019 оны 2-р сараас гэрээгээ сунгуулаад байна

Салбар нэгжүүд

"Блүфин Бистро" ХХК

“Блүфин Бистро” ХХК нь Улаанбаатар хотын төв цэгт “Bluefin le Bistro” нэрийн ресторантай бөгөөд, үүнээс гадна Нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тэргүүлэгч, хэрэглэгчдийн үйлчлүүлэх дуртай Блүфин рестораны үүсгэн байгуулагч, ахлах тогооч Ганбатын олон жилийн туршлага, шинэлэг орц жороор бэлтгэсэн зөвхөн ресторанд л амтлах боломжтой амтат пиццаг CU-н салбар дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Сүлжээ ресторан

Уул уурхайн катеринг

Катеринг үйлчилгээ

Бүтээгдхүүн үйлдвэрлэл

Катеринг үйлчилгээний тухай мэдээлэл авах

    +976 75752277, +976 75852277

    marketing1@bluefin.mn

    СБД 1-хороо, Юү Би Эйч төв,  

           1206 тоот

Сошиал

© Copyright 2021 @Bojmodosha